2009-2010 он бол монголын оюутнуудын хувьд баяртай он тохиож байна. Учир юу вэ? гэвэл тєр засаг маань бидэнд ивээлээ хайрлаж нийтийн тээврийн том оврын автобусаар 100% vнэ тєлбєргvй зорчуулахаар тогтсон. Оюутан гэдэг нь тухайн улс орны ирээдvйн боловсон хvчин байдаг. Энэ ч утгаараа тєр засаг vvнийг ухаарсан хэрэг буйзаа. Гэвч энэ нийгэмд бас оюутан биднийг шулж мєлжиж, єєрсдийн хэрэглээ, хэрэгцээний мєнгєє олдог хэсэг бvлэг хvмvvс, албан байгууллага олон байгаа бололтой. 1. Монголын оюутны холбоо (цаашид МОХ гэх): Уг нь МОХ бол оюутныхаа эрх ашгийг хамгаалдаг, оюутандаа ээлтэй байгууллага байх ёстой. Тєр 100% vнэ тєлбєргvй автобусаар зорчуулна гэсээр байтал тєр засгийнхаа тогтоомжийг ч зєрчєєд, оюутнуудынхаа эрх ашгийг ч хєндєєд сар бvрийн билет наалтын мєнгє гэх 300 тєгрєг хураан авч байна. Ингэхдээ бєєн хvндрэл учруулж оюутан биднийг сар бvрийн эхний хэдэн хоног билетээ єгєлгvй мєнгєєр зорчуулдаг. Vvгээр ч vл барам IV, V, VI сарын билет наалтын мєнгийг бєєнд нь 900 тєгрєг хураан авч IV сарын билет наалтаа єгєлгvй III сарын наалтаар зорчуулваа хєєрхий. Нийтийн тээврээр 80000 гаруй оюутан зорчдог ба 80000 * 900 = 72’000’000 тєгрєг болж байна. Энэ их мєнгийг МОХ юунд зарцуулаад байнаа. МОХ их ч бай бага ч бай оюутнуудаасаа луйврын аргаар мєнгє авах нь ёс зvйд vл нийцнэ. Улсаас МОХ-нд тодорхой тєсєв баталж vйл ажиллагаандаа зарцуулах мєнгє тєсєвлєдєг. МОХ-нд vнэхээр оюутны тєлєє ажиллая гэсэн хvмvvс ордог уу, аль эсвэл мєнгє олох зорилготой хэсэг бvлэг хvмvvс ороод байна уу? Мєнгє тєгрєгєнд шунахаа больж оюутан биднийхээ тєлєє хэзээ vйл хэргээ зориулах вэ? МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО !!! |
Thursday, May 6, 2010
Энэ бvхэн шударга явдал уу? ОЮУТНУУДАА
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment